Sunday, August 14, 2022

Улсын Аварга шалгаруулах Багийн тэмцээний тайлан 2020

 



2020 оны 10 дугаар сарын 31-ний өдөр шүүгчээр Ш.Баяржаргал ажиллан, нийт 18 тоглогч /6 баг тус бүр 3 хүний бүрэлдэхүүнтэй/  Улсын Аварга шалгаруулах  Багийн тэмцээнд амжилттай оролцлоо. Тэмцээн тойргийн системээр баг тус бүр 5 өрөг тоглов. Никко клубээс эхлэн суралцаж байгаа Чинболд, Батбилэг, Билгүүнноров, Алтанбагана нарын 4 тамирчин  амжилттай оролцож анхны мөнгө хүрэл медаль авчээ. ТэмцээнийгКали ХаккинХХК ивээн тэтгэж медаль, дурсгалын зүйл гардуулав. 

Уг тэмцээнд:

1-р байр Р.Тунгалаг ахлагчтай О.Анударь, н.Анарчимэг нар /15 оноо/

2-р байр Э.Оюунболд ахлагчтай Б.Этүгэн, А.Чинболд нар /12 оноо/

3-р байр Г.Болд ахлагчтай А.Цэлмүүн, Н.Алтанбагана нар /9 оноо/ 






Дүнг хүснэгтээр үзүүлбэл:

                       Нэрс

1 баг

2 баг

3 баг

4 баг

5 баг

6 баг

   Оноо

  Хожил

   Байр

1

М.Ууганбат,Номин, Батбилэг

*

1

2

1

1

1

3

6

 

2

Тунгалаг, О.Анударь, Анарчимэг

2

*3

2

2

2

2

15

13

I

3

Ц.Золжаргал, Анир, Билгүүнноров

1

0

*

1

1

2

3

5

 

4

Оюунболд, Этүгэн, Чинболд

2

1

2

*

2

2

12

9

II

5

Болд, Цэлмүүн, Алтанбагана

2

1

2

1

*

2

9

8

III

6

Баттулга,Халиун, Хулан

2

1

1

1

1

*

3

6

 



AGF TEAM CHAMPIONSHIP

 


 2019 оны 06-р сарын 12

AGF TEAM CHAMPIONSHIP

Азийн аварга шалгаруулах багийн тэмцээн (онлайн) 6-р сарын 14 баасан гараг 18 цагаас wbaduk server дээр болно.

Эхний өрөг: MONGOLIA vs SINGAPORE
Ц.Сансар
Ц.Оюутбилэг
Ц.Золжаргал

Улсын аварга шалгаруулах багийн 4-р тэмцээн өндөрлөв 2017

 



2017 оны 4-р сарын 15 бямба гарагт Улсын аварга шалгаруулах багийн 4-р тэмцээн амжилттай болж өнгөрлөө. Уг тэмцээнд шилдэг 24 тамирчин 6 багт хуваагдан өрсөлдөн юм. Тэмцээний ахмад нь 78 настай Ямада гуай байсан бол хамгийн залуу нь 8 настай Б.Анир байлаа. 


Уг тэмцээний ялагчаар Р.Тунгалаг, Г.Болд, Т.Төгөлдөр, Мөнгөнтамир нарын баг тодорч 2017 оны багийн Улсын аварга боллоо. 
Хүрэлцэн ирсэн нийт тоглогчиддоо баярлалаа. 









Улсын аварга шалгаруулах багийн 3-р тэмцээн өндөрлөв

 


2016 оны 11- сарын 12 бямба гарагт болсон Улсын аварга шалгаруулах багийн 3-р тэмцээнд нийт 20 тологч оролцож 4 хүнтэй 5 багт сугалаагаар хуваагдан өрсөлдөж дараах байдлаар байр эзэллээ.




1-р байр    Улаан: Р.Тунгалаг С.Нямбаатар Ш.Баяржаргал Б.Халиун
2-р байр    Цагаан: Ц.Сансар Г.Болд Т.Төгөлдөр Б.Батцоож
3-р байр    Ногоон: Ц Золжаргал М.Ууганбат О.Хулан Б.Анир
4-р байр    Шар: А Дэмбэрэлнямбуу Ц.Хатанбаатар Р.Гэрэлмаа Ш.Ичинхорлоо              
5-р байр    Хөх: Ямада Б.Баттулга О.Анударь Б.Этүгэн

Ширээ бүрийн шилдэг тоглогчоор:
1. Тунгалаг 3 (улаан)  2. Нямбаатар 3 (улаан) 3. Баяржаргал 4 (улаан) 4. Анир 4 (ногоон)

 



Баг12345ОнооХожилНэмэлтБайр
1Улаан
3033912
1
2Ногоон0
3115813
3Хөх30
0035

4Шар013
157

5Цагаан0131
5832



Багийн тэмцээний дүн (Улсын аварга шалгаруулах багийн 2-р тэмцээн 2015)

 


Улсын аварга шалгаруулах багийн тэмцээн өндөрлөв 2013

 

Улсын аварга шалгаруулах багийн тэмцээн өндөрлөв

Монголын Го-гийн Холбооноос зохион байгуулсан Улсын аварга шалгаруулах багийн анхдугаар тэмцээн Наран бүрэн дунд сургуулийн урлаг танхимд 12-р сарын 07 бямба гарагт амжилттай болж өнгөрлөө. Тэмцээнд дөрвөн баг оролцсноос  Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сангийн нэрэмжит, Ц.Оюутбилэг ахлагчтай “Оюуны Өд” баг түрүүлж алтан медалийн эзэн болсон бол Р.Тунгалаг ахлагчтай “ГоКали” клуб хоёрдугаар байр мөнгөн медаль, Наран бүрэн дунд сургуулийн нэрэмжит Ц.Сансар ахлагчтай “Наран” баг гуравдугаар байр эзэлж хүрэл медаль хүртлээ. Багийн хамгийн бяцхан гишүүд багтаа онц чухал оноо авчирч хувь нэмрээ оруулж байлаа. Насны, хүйсийн, ур чадварын ямар нэг хязгаарлалт байхгүй багийн тэмцээнд тамирчид өөрсдийн ширээ бүрт өрсөлдөөнтэй хүч тэнцүү өрсөлдөж байв.  Анх удаа зохиогдож байгаа багийн тэмцээн маш өрсөлдөөнтэй онц сонирхолтой болж өнгөрсөн бөгөөд цаашид уламжлал болон зохион байгуулагдах уг тэмцээн ирэх жил илүү өргөжиж олон багтай оюун ухаанаа сорихоор бэлтгэлдээ гараад байна.



Incheon 2013-Азийн танхимын болон тулааны спортны их наадам

 

Азийн Танхимын болон тулааны спортын 4-р их наадам нь ирэх онд БНСУ-ын Инчёонд хотноо зохиогдох Азийн тоглолтын бүрэлдэхүүн хэсэг болж байгаа билээ. Уг наадамд Го-гийн төрөлд Азид төдийгүй дэлхийд ноёрхож байгаа Хятад, Солонгос, Япон, Тайвань, Хонгконг, Сингапур, Макао, Тайланд, Вьетнам, Малайз гэсэн шилдэг 10 улстай манай баг ухаанаа уралдууллаа. Хятад, Солонгос, Япон, Тайвань, Хонгконгоос мэргэжлийн тавцанд аль хэдийнээ хөл тавьсан хүчирхэг бүрэлдэхүүн ирж оролцлоо.
Манай тамирчдын мэргэжлийнхэнтэй хийсэн тоглолт чамлахааргүй үнэлгээ авч байлаа. Үүнээс эрэгтэй ганцаарчилсан төрөл А.Дэмбэрэлнямбуу БНСУ-ын мэргэжлийн тоглогчийн эсрэг хол хоцроогүй гэдгээ харуулсан бол эрэгтэй багийн төрөлд Ц.Сансар хүчирхэг Японы мэргэжлийн тоглогчийг бараг хожих шахсан хурц тоглолт хийлээ. Эмэгтэй багийн Р.Тунгалаг багийн 4 тоглолтод өөрийн ширээнд таарсан бүх учраагаа хожсон бахдам амжилт үзүүлсэн билээ. Эрэгтэй багийн тамирчид Малайзийн багийн эхний даваанд буулгаж авсан нь сонирхолтой өргүүдийн нэг байлаа. Эмэгтэй тамирчдын орон зай харьцангуй сулавтар байгаа нь ажиглагдаж байв. Сайн тоглодог эмэгтэй тамирчдыг бэлтгэвэл медальд хүрэх бололцоотой байгааг Тайландын эмэгтэй баг харууллаа.  Цаашид мэргэжлийн багш дасгалжуулагчтайгаар тогтмол бэлтгэл хийвэл ур чадвар өсөх нөөц хангалттай байгааг харуулсан, нийт го тоглогчдод урам хайрласан сайхан наадам болж өнгөрлөө.

Тавтай морил

 Монголын Го-гийн Холбооны Багийн тэмцээнд тавтай морил